Б.Батбаатар: АН, МАН-ын хэрүүл тэмцэл, зовлон Монгол төрийн зовлон болчихсон байна

Zuv.mn
2025/05/26

МАН-ын бага хурлын шийдвэртэй холбоотойгоор АН-ын Засгийн газраас гаргаж, ИЗНН, Үндэсний эвслийг оруулах асуудал яригдаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Хамтарсан Засгийн газарт орно, орохгүй гэж таамаглаж чадахгүй. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа засгийг шүүмжилж ИЗНН-аас хэвлэлийн хурал хийж байсан.

Тэр улс төрийн шийдвэр хэвээрээ байгаа. Улс төрийн асуудал сөхөгдөж байна. 118-ын бүлгийг бий болгосон МАН, АН, ХҮН намын хоорондын асуудал болоод хувирчихлаа. Шийдвэрүүдээ хурдан гаргах ёстой. ИЗНН нэг хүний, хувийн компанийн нам биш учраас намын зохих шатны байгууллага хэлэлцэж шийдвэр гаргана. Өнгөрсөн хугацаанд АН, МАН-ын дотоод улс төр Монгол төрийн эмгэнэл болчихсон. Намуудын дотоод зовлон төрийн зовлон болж, 3.5 сая хүний сайхан амьдрах боломжийг нураадаг ийм л нөхцөл байдалтай байсан шүү дээ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна