Ерөнхий сайдыг явуулах уу, үлдээх үү

Х.Батсайхан
2025/06/02

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ өнөөдөр 14.00 цагаас хэлэлцэж шийднэ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар танхимын сайд нартаа МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг танилцуулж, улмаар Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоол” батлан УИХ-д хүргүүлсэн юм.

Хуулиараа бол УИХ уг тогтоол нь Үндсэн хуульд нийцэж буй эсэх цаашлаад холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх асуудлаар ҮХЦ-д мэдээлэл гаргах, ҮХЦ уг тогтоолыг хүлээн авч хянан үзээд ажлын гурван хоногийн дотор УИХ-д дүгнэлтээ гаргаж өгөх, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх дараалалтай.

ҮХЦ дүгнэлт гарсны дараа болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг энэ долоо хоногийн мягмар гарагт гэж байсан ч өнөөдөр ийнхүү 12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 14.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болсон байна.

Байнгын хороо, Нэгдсэн чуулганы өмнө УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаандаа Ерөнхий сайдыг байлгаж, тайлыар мэдээлэл авна гэсэн мэдээлэл байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх тогтоолын төсөлдөө Үндэсний баялгийн сан, 14 мега төсөл, эрчим хүчний салбарын шинэчлэл, бүсчилсэн хөгжил зэрэг Хамтарсан Засгийн газрын хамгийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын баталж өгсөн, хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудыг дурдсан юм. УИХ дэмжихгүй гэвэл өөрийнхөө жил гаруйн өмнө гаргаж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан шийдвэрүүдээ үгүйсгэнэ гэсэн үг...




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.55
    2025/06/02

    Үргэлжлүүлээд ажиллуулсан нь улс оронд хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.141
    2025/06/02

    Оюунаагаа авч үлдэнээ муусайн ялаанууд бүү горьд үлдэж байгаад хулгайч нарт төрийн төмөр нударгыг үзүүлэн баялгаа буцааж аваад ядуу ардууддаа хувааж өгнө.Нэг хүнд 10 сая төгрөг өгнөө өнөөдөр саарал ордны гадаа монголын бүх иргэд жагсаж манай Оюунааг үлдээх шаардлага тавинаа ялаанууд бүү горьдоорой май шүү минжий хангай шиг миний Оюунаа авилгачдад аранга болсноороо хавчигдаж байна Оюунаа огцорч тэнэгтэв чамаас өөр авилгачдыг ацыг нь гозойлгох хүн байхгүй шүү

    Хариулах