Ардчилсан намаас томилогдсон сайд нар Хамтарсан Засгийн газраас гарах өргөдлөө өглөө

Х.Батсайхан
2025/06/02

Ардчилсан нам Л.Оюун-Эрдэнийг үлдээх асуудал дээр нэгдэж, улмаар дараа нь Ерөнхий с айдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт үлдэж мэднэ гэсэн мэдээлэл нэр бүхий хэвлэлд гарсан билээ. Уг мэдээлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудал нь УИХ-аар хэлэлцэгдэхээс өмнө АН-ын сайд нарыг заавал чөлөөлөх ёстой гэсэн, маш үл итгэсэн агуулга туссан байсан юм. Тэгвэл Ардчилсан намаас Засгийн газарт орж ажиллаж бсайсан долоон сайд  өнөөдөр бүлгийн хурлынхаа үеэр найм дахь сайд нь болох АН-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт огцрох өргөдлөө өгчээ. 

Ерөнхий сайд энэ өргөдлийг шийдсэн эсэх нь одоо тодорхойгүй бөгөөд тэрбээр яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулж байгаа юм. 

  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.34
    2025/06/02

    Өгцөрөөөөө, та нарт нийтийн эрх ашиг гэж хэзээ ч байгаагүй,

    Хариулах
  • 59.153.114.65
    2025/06/02

    Огцор

    Хариулах