Засгийн газар: Яамдын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолыг хэлэлцэнэ

С.Гандэлгэр
12 цаг 39 минутын өмнө

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан зохион байгуулагддаг бөгөөд өнөөдөр хуралдаж байна.  

Хуралдаанаар: 

- 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүд
- Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай ЗГ-ын 2025 оны 119-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл
- Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар
- Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцэх болон танилцана.
Хэвлэлийн хурал хийх эсэхийг жич мэдээлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна