Дундговь: ЭЕШ-д 700-аас дээш оноо авсан багш сурагчдыг урамшууллаа

Х.Есү
12 цаг 13 минутын өмнө

"Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь" аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Оюунлаг Дундговь" дэд хөтөлбөрөөс элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарт шагнал гардууллаа.

May be an image of 1 person

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун шалгалтаа амжилттай өгсөн багш, сурагчдад амжилт хүсэн “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Аймгийн хэмжээнд 12-р ангийг 459 суралцагч төгссөн бөгөөд 435 суралцагч элсэлтийн шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 1315 шалгалт өгчээ. Энэ онд улсын дундаж оноогоор Дундговь аймаг газарзүй, нийгэм, математик, физикийн хичээлээр улсдаа тэргүүлсэн байна. Мөн нийт хичээлийн нийлбэр дүнгээр тавдугаарт эрэмбэлэгджээ.

May be an image of 4 people and text

Монгол хэлний элсэлтийн шалгалтад Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн бэлтгэсэн Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Ө.Март, Цэгц билиг сургуулийн багш, заах аргач зэрэгтэй багш А.Буянхишигийн бэлтгэсэн 12б ангийн сурагч Г.Ууганбаяр нар 800 оноо авсан амжилт үзүүллээ. Мөн аймгийн хэмжээнд 700 ба түүнээс дээш оноо авсан 22 сурагч байна.

May be an image of ‎9 people and ‎text that says '‎ها Ede: ロ 空 УНДГОВЬ УНДА 086 image מחמנו "ОЮУНПАГ "ОЮУНЛАГДУНДГОВЬ" ДУНДГОВЬ" дэд хвтолбвр Ходеегий гинсэр Ходоегийнсэрг сэрг ШинЭДУНДГОВЬ сэргэл шинЭ ДУНДГОВЬ لس في ه i बਰू I も 玉 毛 รื้ ЭЛСэлтийн ШАЛГАЛТАД ЖИЛ АРГАС БАГИА СУРАГЧДАД ΥТРДЫЛАх РДК ПАХА 500.0007 500.00gr search 5004007 500.0007 500.000T‎'‎‎

Аймгийн Засаг дарга 700 ба түүнээс дээш оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарын хөдөлмөрийг үнэлж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна