Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Zuv.mn
7 цаг 56 минутын өмнө

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ.

Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбоотойгоор “Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажил”-ын талаар мэдээлэл хийх тул иргэн та уг сэдэвтэй холбогдуулан асуулт ирүүлэх боломжтой” гэсэн мэдээллийг энэ сарын 20-ны өдөр d.parliament.mn цахим хуудаст тавигдсан бөгөөд иргэлдээс:

- “Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3 дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20 хувь нь олон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна. Энэ хүрээнд хийсэн ажил ЗГ -т алга яагаад үүнийг шийдэх ажил эхлэхгүй байна вэ”

-Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гадны зах зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ, энэ засагт ямар шийдэл үр дүнтэй хийсэн ажил байхгүй төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна.

-Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд зээл авсан малчдаас хэдэн эргэлтэнд оруулж ашигтай ажиллаж байгаа талаар судалгаа мэдээлэл алга үүнийг тооцоо судалгаатай хариулж өгнө үү зэрэг мэдээлэл хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна