Дотоодын цэргийн штаб зодуулсан цэргийн ар гэрийнхэнд өгөх нөхөн төлбөрийн мөнгийг алба хаагчдаасаа татварласан байж болзошгүй ноцтой мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Тодруулбал, Алтай студи гэх фэйсбүүк хуудаст энэ мэдээлэл тавигдсан байх бөгөөд энэ хэрэг явдалд саяхан тус байгууллагын даргаар томилогдсон хурандаа Н.Лхагвасайханыг буруутгасан байна.
Алтай студи мэдээлэлдээ “…Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон хурандаа Н.Лхагвасайхан зодуулсан цэргийн ар гэрийнхэнд өгөх гэж алба хаагчдаас 20.0 төгрөгийг хураагаад сууж байна” хэмээн бичиж, Н.Лхагвасайханы томилгоог хийсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас тайлбар нэхжээ.
Хурандаа Н.Лхагвасайхан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны Б/01 дүгээр тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон. Томилогдохоосоо өмнө Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байв. Бид энэ мэдээллийг тодруулах болно .
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.142
МАН ыг төрөөс зайлуулах цаг ирж байна. АВЛИГАЧДЫН эх уурхай болсон энэ намын гайгаар иргэд идэр есийн хүйтэнд цахилгаанаа таслуулж байна.
Хариулах103.212.116.49
Хурандаагийн нэр хүндийг албаар унагааж байна шүү....
Хариулах203.91.115.51
vnen shvv nadaas 300 sayiig awsn hahahah
Хариулах66.181.178.117
худал мэдээлэл шүү. битгий ийм солиотой юм бичээд байгаачээ.
Хариулах203.91.115.37
Худал мэдээлэл тараахаа болих хэрэгтэй
Хариулах202.126.89.61
Yron vnen shitee manai dvv 05 angi tseregiin alba haah gesen bish 50,20,30 geel awaal baidag sayhan hvrtel zalgaad 30k asuuhand ni 20k ogson vne ortoi medeelel bn
Хариулах66.181.178.117
Цэрэгт мөнгө хэрэггүй шдээ. яаах гээд өгөөд байдын. байхгүй л гэхгүй юу.
66.181.182.202
Худал мэдээлэл!!!!
Хариулах66.181.161.13
Олон нийтэд худал мэдээлэл ингэж буруу мэдээлэлииг ингэж түгээхээ болмоор баина Төрийн цэргийн байгууллагыг догдолуулж ард иргэдэд худал мэдээлэл таашаагаа болимоор байна шүү.
Хариулах202.55.188.116
Худал мэдээлэл
Хариулах