АНУ Иранд цохилт өгөхөөр бэлдэж байна

Zuv.mn
2 цаг 56 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны төрийн захиргааны байгууллагуудын барилга байгууламж болон онцгой чухал объектуудад цохилт өгөхөөр судалж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.

Мэдээлэлд бичсэнээр, Д.Трамп Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн үйлдвэрлэлийг хязгаарлах хэлэлцээр үр дүнд хүрээгүй гэдэг шалтгаанаар дээрх алхмыг авч үзэж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа гэнэ.

АНУ Өмнөд Хятадын тэнгисээс Тэнгисийн цэргийн хүчний USS Abraham Lincoln байлдааны хөлөг онгоцоо Ойрхи Дорнод руу татсан бөгөөд ингэснээр тус бүс нутаг дахь цэргийн хүчин чадал нь мэдэгдэхүйц өссөн болохыг ВВС онцолжээ.  


Энэ мэдээлэл цацагдахаас өмнө Д.Трамп Ираны удирдагчдад хандаж, цөмийн хөтөлбөрөө зогсоох, баллистик пуужингийн тусгалыг багасгах асуудлаар хэлэлцээр хийх шахалт үзүүлсэн гэсэн мэдээлэл гарч байв. 

Авраам Линкольн болон Ираныг тойрон байрласан АНУ-ын цэргийн баазуудын байршил



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна