​Гэр нь шатсан дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлд тусламж үзүүлжээ

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд гал гарч, айл шатсаны улмаас дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүл орох оронгүй болжээ.

Гал өдрийн цагаар гарч, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгтээ байсан тул азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Гал гарсан орой шинэ хүнээ өлгийдөн авснаар 4 хүүхэдтэй болсон залуу гэр бүлд тус аймгийн удирдлагууд шинэ гэр хүлээлгэн өгчээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Зүүнбүрэн сумын иргэн Б.Болдбаатарынхаа гэр бүлд өргөө цагаан гэрийг нь хүлээлгэн өглөө. 

Мөн Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооноос гэр ахуйн хэрэгцээт зүйлс хандивласныг хүлээлгэн өгөв. Сумын иргэд маань хандив цуглуулж бусад хэрэгцээтэй зүйлсийг авч өгөхөөр болж байгаа юм байна. Гар бие оролцож, хандив дэмжлэг үзүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийлье" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна