Өнөөдөр жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны энэ өдөр ядуу ард Дамдины гэр бүлд төржээ.
Д.Сүхбаатар Монголын ардын нам, Төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан хүн юм.
Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулгад тусалдаг байв. Түүнийг 15 настайд аав нь С. Жамъянд шавь оруулан бичиг үсэг заалгажээ.
Тэрээр 1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумын даргаар ажиллаж, 1918 онд эх орноо гаднын түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдаж байсан аж.
1922 оны долоодугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгссөн байна. Түүхэнд түүнийг бусдад хорлогдож нас барсан гэж үздэг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна