Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн чансааг тодорхойлж, түүнийгээ олон нийтэд ил тод танилцуулдаг.
Судалгааны мэдээллийг 2026 оны нэгдүгээр сарын 18-25-ны хооронд Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1082 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.
Тус судалгаагаар олон нийтэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг гурван улстөрчийг нэрлэжээ. Уг жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлсэн байна.
Харин Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл удаалжээ. Тэгвэл гуравдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар судалгаанд оролцсон иргэд нэрлэсэн байна.
Тэдгээрийн араас Н.Учрал, Ч.Лодойсамбуу, Ө.Шижир, О.Батнайрамдал нар удаалжээ.
Тэгвэл олон нийтэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүлж, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням нар удаалсан байна.






ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.156
Яагаад ийм худал зүйл хийж ард түмнийг доромжилно вэ?
Хариулах