Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ний өдрийн 03:56 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна