Улсын Гарди Н.Өсөхбаярын цолыг хураахаар болжээ. Түүний допингийн шинжилгээний хариунаас хориотой бодис илэрсэн ба ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг нь хураахаар болсон байна.
Тус зарлигт, "Үндэсний их баяр наадам, тулгар төрийн 2234 Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 8 давсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Жавхлант" дэвжээний бөх Н.Өсөхбаяр сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул "Улсын гарди" цолыг хасаж, цол олгосон Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар зарлигийг хүчингүй болгосонд тооцсугай" гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.22
Допинг нь батлагдсан бол харамсалтай.
Хариулах