Тайланд улс 2022 онд каннабисын хэрэглээг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн ч Эрүүл мэндийн яам нь 2025 оны зургадугаар сард хэрэглээг нь буцаан хумих шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл энэхүү хумилтын эхний үр дүн гарч, каннабис худалдаалах эрхтэй дэлгүүр, үйлчилгээний газрын тоо 18.4 мянгаас 11.1 мянга болтлоо хорогджээ.
Тус улс 2022 онд каннабисын хэрэглээг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү ургамлын бизнес цэцэглэсэн юм. Тэгвэл түүнээс хойш өсвөр залуу үеийнхний дунд каннабист донтох явдал нэмэгдсэн тул буцаан хорьжээ.
Тодруулбал, жуулчдад зөвхөн бичиг баримт шалгасны үндсэн дээр олгож байгаа бол зар сурталчилгааг хоригложээ. Хэрэглээг эмчилгээний зориулалттай болгож, зарж байгаа хүнийг нь анагаах ухаан, эмнэлгийн мэдлэгтэй байхыг шаардаж байгаа аж.
Борлуулагчдад тавих хяналтыг чангатгаж, дээрх журмыг зөрчсөн тохиолдолд захиргааны хатуу арга хэмжээг авч байгаа юм байна.
Нөгөө талаар, Тайландын авч хэрэгжүүлж байгаа бодлогыг донтолт нэмэгдсэн урчаас биш, анхнаасаа алдсан хяналтаа буцааж тогтоох байсан, зорилго нь биелсэн учир буцаад хумьж байгаа гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна