АНУ, Британи Ормузын хоолойг нээх ёстой гэдэгт санал нэгджээ

Zuv.mn
2 цаг 39 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Бриатнийн Ерөнхий сайд Кир Стармертай утсаар ярьжээ. Удирдагчид юун тухай ярилцсан талаар “Даунинг Стрийтийн хэвлэлийн төлөөлөгч "Тэд Ойрхи Дорнодын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, дэлхийн эрчим хүчний зах зээл дээрх нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд Ормузын хоолойг дахин нээх зайлшгүй шаардлагатай гэдэгт санал нэгдсэн” гэсэн байна.

Улмаар энэ асуудлаар дахин ярилцахаар тохиролцжээ. АНУ нь Иранд илүү хүчтэй цохилт өгөхийн тулд олон улсын дэмжлэгийг авах зайлшгүй шаарддлагатай байгаа бөгөөд бусад улс энэ асуудалд болгоомжтой хандаж буй. АНУ-ын олон нийт ч Ирантай үүсгэсэн асуудал хүрээгээ тэлэх вий гэдгээс санаа зовж, эсэргүүцлийн жижиг акцуудыг зохион байгуулж байгаа юм. 

АНУ-аас Иранд Ормузын хооолойг нээх 48 цагийн хугацаа өгсөн нь маргааш өглөө Монголын цагаар 07.45 цагт дуусна. Биелүүлээгүй тохиолдолд эрчим хүчний эх үүсвэрүүдэд цохилт өгнө хэмээн заналхийлсэн айдалтай байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна