Алба хаагчдын шаардлагыг биелүүлээгүй учир нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг анхааруулжээ

Х.Есү
2 цаг 55 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22.20 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 хороо … тоот байрны гадна согтуу хүн хөөгөөд байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу алба хаагчдаас шалгалтын ажиллагаа явуулж, бусдыг хөөж амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх иргэнийг тогтоож, саатуулах явцад алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон.

Алба хаагчдаас шаардлага биелүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг анхааруулах ажиллагааг явуулсан болно.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.120
    1 цагийн өмнө

    Америкт Хятад Орост бол арьсыг нь хуулаад шууд буудах байсан даа манай цагдаа арай л жул шүү

    Хариулах
  • 202.179.18.235
    1 цагийн өмнө

    Ийм лаларыг эдр буудаад унагах хэрэгтэй ш дээ

    Хариулах