УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас Туулын хурдны замтай холбоотой асуудлаар цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Туулын хурдны замыг төслийнх нь хувьд дэмжиж байгаагаа илэрхийлье. Хот төлөвлөлт гэдэг чинь өөрөө шинжлэх ухаан болоод хөгжчихсөн, тойрог хурдны зам гэдэг бол бүх л хотуудад байгаа. Гол нь энэ асуудал дээр үүсэж байгаа зүйл нь төсөвт өртөг нь өндөр, хоёрдугаарт байгаль орчинд сөрөг нөлөөтэй байна гэдэг ийм л хоёр зүйлийг ярьж байгаа. Үнэхээр байгаль орчинд нөлөөлөөд байгаа зүйл гэж байгаа бол дүгнэлтүүдээ танилцуулах ёстой.
Бусад хотууд ч бас үүнийг зохицуулсан л байгаа шүү дээ. Өнөөдөр бид дэлхийд анх удаа зам барихгээгүй шүү дээ. Тиймээс яг голын усны түвшинд нэмэгдэх хасагдах зүйлд нөлөөлөөд байгаа зүйлүүдийг нь яаж шийдэж байна түүнийг нь судалчихмаар байгаа юм. Шинжлэх ухаанч хандмаар байна. Өртгийн асуудал дээр аудит оруулмаар байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
BITGII GUTSAA MUU NOHOI MIN CHAM SHIG URVAGCH
Хариулах