Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Х.Есү
3 цаг 16 минутын өмнө

Иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийн засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах 23 дугаар байрны таван блок бүхий орон сууцны гадна фасадын дулаалга, дээврийн засварын ажлыг гүйцэтгэж байна.  Өнөөдрийн байдлаар ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Тус ажлыг Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.242.162
    18 минутын өмнө

    сайхан дулаан болсон баярлалаа

    Хариулах