Дулааны Тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт төслийн талбайд эхэллээ.
Дулааны Тавдугаар цахилгаан станц нь жилд 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах юм.
Төсөл хэрэгжсэнээр Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөртэй, эрчимтэй тэлж буй бүсүүдийн хэрэглээг тогтвортой хангахын зэрэгцээ цаашдын хот төлөвлөлт, орон сууцжуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна