УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар малчин айлын хүүхэд 1-2-р ангийн хичээлээ онлайнаар суралцах боломжтой болгох хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчид өнөөдөр Төрийн ордонд энэ талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж "Малчин өрхүүдэд тулгарардаг нэг асуудал байгаа нь 6, 7 настай хүүхдээ сургуульд сургахын тулд эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь заавал сумын төв дээр амьдарч, гэр бүл хоёр тусдаа амьдрах шаардлагатай болдог явдал. Энэ асуудлыг шийдэх зорилгоор хууль санаачиллаа" гэв.
Гишүүдийг хуулийн төслөө танилцуулахаас өмнө Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль" хөтөлбөрөө танилцуулах үедээ мөн энэ асуудлыг хөндөж байсан. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санаачилсан хуулийн төсөл Боловсролын яамны бодлоготой таарч байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна