УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.
Мэдээллийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашзэвэг өгсөн. Тэрбээр "Улаанбаатар хотын тодорхой цэг, байршлуудад буюу гудамж талбайд биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан бол 2021 оноос хойш цахим хэлбэрт шилжсэн.
Монгол Улс руу чиглэсэн гадаадын иргэдийн урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаадын иргэд хүн худалдаалах гэмт хэргийг далд хэлбэрээр зохион байгуулсан, санхүүжүүлсэн тохиолдол бүртгэгдэж байгаа. БНХАУ, БНСУ-ын иргэд Улаанбаатар хотод тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газар, ширээний охидтой караоке зэргээр халхавчлан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсныг илрүүлэн шалгаж байна.
Сүүлийн зургаан жилд 92 холбогдогчтой хүн худалдаалах 65 хэрэг бүртгэгдсэн. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 58 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан тухай статистик мэдээлэл гарсан. Сүүлийн таван жилийн хугацаанд "Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах" 141 хэрэг бүртгэгдсэн.
Сүүлийн үед биеэ үнэлдэг охидыг Зүүн Өмнөд Азийн орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хууран мэхэлж авч очоод биеийг нь үнэлүүлэх, монголчууд руу чиглэсэн цахим гэмт хэрэг үйлдүүлэх хэрэг гарч байгаа. БНХАУ-ын иргэдийн санхүүжүүлэн Мьянмар усад байгуулсан "КК парк" гэх гэмт бүлэглэл Монгол Улсын 12 иргэний зорчих эрхийг хязгаарлан албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим залилан хийлгэдэг байсан хэрэг гарсан. Тухайн иргэд нь яваандаа уг гэмт бүлэглэлдээ элсэж сардаа 4-5 мянган ам.долларын цалин авч Монгол Улсаас тухайн бүс нутаг руу дахин хүмүүс авч ирэх ажилд зуучлагчаар оролцож байсныг нь тогтоон, хилээр нэвтрэх үед нь дайчлан баривчилсан.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад улсад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөд өртөж байсан 94 хохирогчийг Гадаад харилцааны яамны Консулын газар, ТЕГ-тай хамтран эх оронд нь авч ирсэн" гэх мэдээллийг өглөө.
Мөн гаднын улсад хзн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж бэлгийн мөлжлөгт өртөж байхад нь эх оронд нь буцааж авчирсан болон гаднын улсад биеэ үнэлж буй монголчуудын тоо мэдээллийг хүснэгтээр танилцуулсан юм.
Гэмт хэргийн хохирогч болж байгаад эх орондоо ирсэн иргэдийн тоо:
Гадаад улсад биеэ үнэлж байгаа монгол иргэд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Чехэд олон охидууд биеэ үнэлдэг,ажилын гэрээгээр ирээд янхан болдог анхаар...
Хариулах