-Монголд ирж буй хоёр гадаад хүний нэг нь ажил хийх зорилготой байдаг-
Монгол Улсад гаднын 17,944 иргэн 2,189 байгууллагын урилгаар ажиллаж, амьдарч байна. Тэдний 39.3 хувь нь барилга, зам, гүүр зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа бол 25.4 хувь нь уул уурхайн хайгуул, олборлолт, 17.1 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг ажээ.
Гадаадын иргэн харъяатын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар, Монгол Улсад нэг цаг мөчид нийт хүн амын 3 хувьтай тэнцэх буюу 107,000 гадаад иргэн ажиллаж, амьдрах боломжтой бөгөөд тэдгээр иргэдийн 1/3 буюу 35,000-аас дээш нь нэг улсын иргэн байж болдоггүй.
2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсад гаднын 133 улсын 34.231 иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 0.94 хувьтай тэнцэж байгаа аж.
Хуульд заасан ёсоор, гаднын иргэн ажиллуулж байгаа ААН сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроор үржүүлсэнтэй тэмцэх хураамжийг төлөх ёстой байдаг. Энэ мөнгө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалттай тусгай санд ордог бөгөөд 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг цуглажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна