Хэрэг хүлээх чадваргүй хэмээн 2 удаа ялаас мултарсан М.Батчулууныг бүх насаар нь хорино

Х.Есү
1 цаг 53 минутын өмнө

Нэгдүгээр сарын 04-ны өдөр бага дарь эхэд нэг гэр бүлийн гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Талийгаачийн нөхөр П.Сувданхуяг манай сайтын редакцид анх өмгөөлөгчийн туслалцаа хүсэж хандсан. Манай сайтын редакцид хандсаны дараа энэ хэрэг олны анхааралд орж, маш олон хүн түүнд тусламж үзүүлсэн.

Бид өмгөөлөгч Р.Булгамаад хохирогч П.Сувданхуягийг өмгөөлөх хүсэлт тавихад тэрбээр хүлээн авч үнэ төлбөргүй өмгөөлсөн. Энэ хэргийг үйлдсэн М.Батчулуун нь өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдсэн ч сэтгэцийн өөрчлөлттэй гэх шалтгаанаар ял эдэлж байгаагүй. Тиймээс түүнийг дахин ялаас мултрах вий гэдэг олон нийтийн хардлага байсан.

Улмаар өмгөөлөгч нарын зүгээс М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай эсэх талаар сэтгэцийн эрүүл мэндийг нь тодорхойлуулахаар СЭМҮТ-д хандаж байсан. Тэгвэл өнөөдөр шүүхээс түүнийг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж 32 настай жирэмсэн эмэгтэй болон 4 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноолоо.

Шүүх хурлын дараа хохирогч П.Сувданхуяг “Шүүх шударга байдгийг харлаа, хэдийгээр эхнэр хүүхэд маань босоод ирэхгүй ч гэсэн хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноолоо” хэмээн нулимс дуслуулсан хэлсэн юм.

Мөн өмгөөлөгч Р.Булгамаа энэхүү шүүх хурлыг “ Хэрэг хариуцах чадваргүй гэх шалтгаанаар хэн нэгэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг байж болохгүй. Шүүх шударга зарчимч шийдвэр гаргалаа” хэмээн онцлон хэлсэн юм.

Зөв.мн сайтын хүсэлтийг хүлээн авч хохирочгийн ар гэрийг үнэ төлбөргүй өмгөөлж, хэргийг үнэн зөвөөр шийдэхэд гүн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Р.Булгамаа болон Э.Нямсүрэнд нарт талархал илэрхийлье. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    34 минутын өмнө

    За тэр ял оноох яах вээ.. Гол нь зөв хүнээ шийтгэсэн юм уу? Нотлох баримт байгаа юм уу? Байгаа бол энийгээ ил болговол хардлага сэрдлэггүй амар болно ш дээ. Хүнд ноцтой гэмт хэргийг шалгахаас төвөгшөөгөөд хэн нэгэнд үүрүүлчихдэг практик байдаг гэлцэх юм..Энэ нэг нөхөр шүү юм нь бас яг цоо эрүүл хүн мөн үү? 2-ын 2 хүн, тэр тусмаа нялх балчир үр нь хүнд алуулсан байхад цочирдоод, гашуудад сүйд л баймаар юм... Бараг оршуулаагүй байхад нь байр сав, хандив яриаад байлуу яалаа..Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх, амьдрал ахуй, зан төрх нь ямар байсан бэ ..гээд шалгах юм их л баймаар юм. Учир нь ойр дотнын хүнийг нь сэжиглэх нь хэргийг шалгах зайлшгүй 1 хувилбар мөн гэдгийг дэлхий даяар шийдэгдсэн гэр бүлийн хүрээний олон гэмт хэргүүд хэлээд байгаа шүү...ккк

    Хариулах