А.Ариунзаяа: Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар яг одоо Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан,анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр хууль боловсруулах Ажлын хэсгийн гишүүн А.Ариунзаяа УИХ-ын гишүүн Б.Уянгын "Амьгүй Донорын гэр бүлд нэг удаагийн оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сан буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нэг олгоод, Нийгмийн даатгалын сангаас бас /давхардуулж/ олгох юм уу" гэсэн асуултад хариуллаа.

Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн бүр угаасаа оршуулгын зардал авдаг. Энэ бол энэ хуультай огт хамаагүй. Амьгүй донорын гэр бүлд ЭМДэС-гаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна