Монгол цэргүүд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, дэд байрт шалгарлаа

Zuv.mn
2 цаг 4 минутын өмнө

АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур гэсэн дэлхийн есөн орны Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулагдсан “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээний шилдгүүд тодорлоо.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Их Британийн Зэвсэгт хүчний баг, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, гутгаар байрт АНУ-ын Зэвсэгт хүчний баг тус тус шалгарлаа.

Монгол цэргүүд дэлхийн найман орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний "Шилдэг тасгийн захирагч"-аар мөн тодорлоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна