Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 16:43:35 цагийн хооронд 14 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгуулcан. Эдгээр 14 байршилд 68 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 8 тэрбум 771 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо. Үүнд:

Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламжийн зориулалтаар:

  1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блю мон төвийн баруун урд 0.1025 га /2026-00644/

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:

  1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим7 га /2026-00639/
  2. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га /2026-00640/  
  3. Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га /2026-00647/ 

Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар:

  1. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га /2026-00643/ 
  2. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га /2026-00642/ 

Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад газрын зориулалтаар:

  1. Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд 1 га /2026-00646/  

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:

  1. Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм 0.24 га /2026-00625/  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна