Б.Дэлгэрсайхан: МТЗ-аас зөвхөн санхүүгийн холбогдолтой 370 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр яамны дотоод хяналт шалгалтын хүрээнд МТЗ-аас их хэмжээний зөрчил илрүүлсэн талаараа мэдээлэв.

Б.Дэлгэрсайхан “МТЗ-аас зөвхөн санхүүгийн холбогдолтой 370 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Нэг компанид таван удаа тендер олгосон юм байна. Цагдаагаас хуурамч бичиг баримт бүрдүүлж, тендер авсан хэргээр захиралыг нь шалгаж байсан юм байна лээ. Гэтэл МТЗ удирдлагууд мэдсээр байж дахин тендерт шалгаруулсан байна. Тэр хүн нь хэдхэн хоногийн өмнө хил даваад явчихжээ. Ийм асуудал болсон байна” гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.89
    41 минутын өмнө

    Ийм сайдтай байхад арга байж уу???

    Хариулах