Хятад-Европын төмөр зам жилд 1086 удаагийн тээвэрлэлт хийж байна

Х.Есү
1 цаг 41 минутын өмнө

БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос эхлэн зэрэглэлээ нэмэгдүүлж,  2024 оны 1 сараас эхлэн Улаанцавын  Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв болон өргөжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй га талбайд тус логистикийн төв ажиллаж байна. Төмөр замын ачаа тээвэр, авто замын ачаа тээврийг нэгтгэж, үйлдвэрлэлийн бүс байгуулан цогцоор ажиллаж байна. 

Тус төмөр замын логистикийн төвд ӨМӨЗО-ны хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах, мөн орос, европоос оруулж ирэх уул уурхай, мод зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан хятадын дотоод зах зээлд нийлүүлэх тээвэрлэлт, үйлдвэрлэлийн цогцолбор юм. Хятад-Европын төмөр замын тээвэрлэлтийн хүрээнд жилд 1086 удаагийн цувааг гаргадаг байна. 

Хүнс, тоног төхөөрөмж, авто машин зэргийг төмөр замаар голлон тээвэрлэдэг.

 Тус төвийн эдийн засгийн хөгжил хариуцсан Жон Дун Ён -ын хэлж буйгаар Хойд болон бээжингийн тойргийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европт гаргах, таньжин усан боомтын ачаа тээврийг хойд бус нутаг болон Монгол, Оросруу тээвэрлэх гол цэг болж байна. 

Энэ төв нь хятадын барааг экспортлох, мөн зарим улсын бүтээгдэхүүнийг импортлох ажлыг хийж байна.

Тус парк нь “боомтын гаалийн баталгаат үйлчилгээ, орчин үеийн логистик, олон улсын худалдаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг хослуулсан ажиллаж 2024 оны байдлаар тус паркт 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт үйлдвэрлэлийн өртөг нь 2.51 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна