ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангаас яамны албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн нэрт сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын эмгэнэлтэй холбоотой асуудлаар тодрууллаа.
Сайд "Итгэмээргүй, харамсмаар алдаа хийсэн. “Амьддаа бие, биенээ хайрла” гэлэг шүлэг О.Дашбалбар агсных гэдгийг монголчууд бүгд мэднэ, мэдэхгүй хүн бараг байхгүй. Алдаа гаргасан ажилтнаасаа тайлбар авсан. Төрийн ёслолын албанаас “Эмгэнэл гарга” гэж үүрэг өгсөн, гол нь удирдлагадаа шалгуулахгүйгээр шууд тавьихсан байсан.
Алдаа гаргасан хүнийг ажлаас нь чөлөөлсөн, миний алдаа биш учир би уучлалт гуйхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна