Ч.Лодойсамбуу гишүүний хэлсэн үг гишүүдийн сэтгэлийг хөдөлгөв

Х.Батсайхан
2 цаг 16 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачилсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хэлсэн үг гишүүдийн сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. 

Тэрбээр "Хууль санаачилсан Д.Үүрийнтуяа тэргүүтэй гишүүдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье" гээд "Миний ээж Архангай аймгийн Чулуут сумын уугуул Бэйсийнхэн овогт Батцагааны Очиржавын Раднаасандаг гэж хүн бий. Ээж минь долоон хүүхэд тээж төрүүлсэн, одоо дөрвөн хүүхэдтэй. Миний дээр гарсан гурван хүүхэд гурвуулаа 1-2 настайдаа тэнгэрт очсон. Хамгийн сүүлийн хүүхдээ алдаад дөрвөн жил Гандангийн хашаанаас салаагүй. Бараг лам болсон. Үрээ алдсан эх хүн тэгж харамсаж байхад төр төр тэр шархан дээр нь төмрөөр нэмж зоддог хуультай. Энэ зэмлэлээс нь салгаж өгч байгаа буянтай ажил болж байна. ...Эх хүн үрээ алдаад яаж шаналдгийг эр хүн ойлгохгүй. Энэ хууль батлагдана гэдэгт итгэж байна..." гэсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.69
    16 минутын өмнө

    1-r odon avah yum baina daa heerhii

    Хариулах