Э.Бат-Амгалан: Гадаа жагсаж байгаа хүмүүсийг ямар шаардлага тавиад байгааг ойлгохгүй байгаа

Х.Есү
2026/05/22

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Улс төрийн өнгө чанартай гүтгэлэг л явж байгаа. Дүүгээ яагаад зугтаасныг мэдэхгүй байна. Дүүтэйгээ холбоо бариагүй байна. 45 хүрсэн дүүгээ байтугай хүүхдүүдээ ч мэдэхэд хэцүү шүү дээ.

Гадаа жагсаж байгаа хүмүүсийг үнэндээ ямар шаардлага тавиад байгааг би ойлгохгүй байгаа. Хаанаас 70 тэрбум төгрөг гаргаад ирсэн юм. Эхлээд гарч ирэхдээ 30 байсан, дараа нь 60,70 гээд нэмэгдсэн. Юу надаас нэхээд байгаа юм. Хэрвээ би тэр үйлдвэрийг барихад оролцсон үүсгэн байгууласан, гар хөлийн үсэг зурсан бол ярьж болж байна. Би маш олон удаа тайлбар өгсөн. Дүүгээ би өдөр болгон хаана юу хийж явааг нь мэдэх боломжгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.97
    2026/05/23

    Хүн өөртэйгөө адилхан нохой тэжээдэг гэх үгийн утга нь өөрийнхөө мууг сонсдоггүй

    Хариулах
  • 66.181.184.250
    2026/05/23

    Батцэцэг, батамгалан луйварчид хэмээн зарлаад байхад ганц сонсдоггүй хүн нь ерөнхий сайд. Энэ засгаас олигтой зүйл хүлээх ч хэрэг алга.

    Хариулах
  • 37.76.17.133
    2026/05/23

    YAMAR MUUHAI TSARAITAI HULGAICH, HURELSUH HULGAICHIIG HAR, TUUNII HUU AAVAA NAMAIG ASHIGLAACH GEDEG UCHRALIIN TSARAIG HAR, BUGDIIN TSARAI AMID UHDELUUD, UHEESEI

    Хариулах
  • 59.153.114.140
    2026/05/23

    Та өөрөөндөө ЭТ ийн хувьцаа эзэмшигч нарыг ямар зорилгоор цуцлуулсан юм бэ

    Хариулах
  • 66.181.160.111
    2026/05/22

    Харах царайны үл бүтэх этгээд байна даа?!

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/05/22

    ZAIL MUU NUZAR AVILGACHIN MIN

    Хариулах