​ Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна

Zuv.mn
1 цаг 59 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогнолын ордонд эхэлсэн. Уг хурлын өмнө сэтгүүлчид Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатартай уулзаж, зарим асуудалд хариулт авчээ.

Тэрбээр “Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Б.Пүрэвдагвын нэрийг НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлэх эсэх ганц асуудлаар хуралдана.

Б.Пүрэвдагва гэдэг залуу томилогдоод хэрхэн ажиллахыг хотын иргэд харж, хотын иргэд дүнгээ тавина. Ер нь бол иргэд нь өөрсдөө хотын даргаа сонгодог байх хууль эрхзүйн шинэчлэлийг бид хийсэн, харамсалтай нь Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт нь хойшилсон

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн ажилтныг 48 цаг хорьж шалгасан асуудал гарсан. Одоо хугацаа нь дуусаад ажлаа хийгээд явж байгаа байх. Ер нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүний хувьд хэлэхэд, хуулийн байгууллага хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа хүмүүс дээр шалгалт явуулахдаа хуульд нийцүүлж шалгах ёстой. Монгол Улс хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой олон улсын конвенциудад нэгдэж ороод олон жил болж байгаа. Гэтэл кибер халдлага хийсэн гэдэг үндэслэлээр шалгасан.

Махны тухайд, Эрүүгийн цагдаагийн албаныхан орон андуурч бичсэн тайлан Ерөнхий сайдад хүргүүлснээс 2500 тонн мах дутсан гэдэг асуудал үүссэн. Өнгөрсөн жил 8,000 тонн мах бэлдсэн ч долдугаар сар хүртэл зарагдаагүй. Энэ жил 5,000 тонныг бэлдтэл Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдүгээр сараас гарга гэдэг чиглэл өгсөн. Дөрөө нь мах бэлтгэгчид шатахууны үнэтэй холбоотой гомдол гаргасан.  Мянга хэдэн зуун төгрөг нэмээгүй юм.

Тэр компаниудад бид хүүгийн зөрүүг нь л өгөх үүрэгтэй. Эргээд хяналтаа НӨАТ-ын баримтаар л тавдаг. “Ах нь дахиж мах яримааргүй байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна