Хуучин хотын захиргааны байрыг Хүүхэд хөгжлийн ордон болголоо

Zuv.mn
2026/05/26

Ерөнхий сайд Н.Учрал хуучин хотын захиргаа, олны хэлж заншсанаар ногоон дээвэртэй барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болголоо.

Хүүхдийн төлөө санд байгаа 7 тэрбум төгрөгийг засвар тохижилтод бүрэн зарцуулахаар болов.

Шинэ ордныг Монголын Хүүхдийн ордны захиргаа бүрэн хариуцан ажиллахаар болж байна. Н.Учрал шийдвэрээ танилцуулах үедээ "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд, 4 хүүхдийн эцэг хүний хувьд ч хүүхэд хөгжлийн ордон нэгээр нэмэх шийдвэр гаргалаа. Сүхбаатарын талбайн баруун талд, хотын төв цэгт орших хуучин хотын захиргааг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож байна" гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.153
    2026/05/27

    бэлэн байгаа зүйлийн нэрийг өөрчлөөд ажил хийсэн болж харагдахаа болиочээ, доривтой ажил хийгээч

    Хариулах