Т.Мөнхсайхан: Өсвөр насны хүүхдийн жирэмслэлт, үр хөндөлт, төрөлт утгаа алдлаа

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

УИХ-ын Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүн 2026.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Өсвөр насны хүүхдийн жирэмслэлт, үр хөндөлт, төрөлт утгаа алдлаа. 15-6 хүртэлх хүүхдийн жирэмслэлт 2024 онд 1931, 2025 онд 1994 болж өссөн. 15-19 насны хүүхдийн үр хөндөлт 600 гараад явж байна. Энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа нь. Цаана нь илүү том тоо дарагдчихсан байгаа" гэлээ. 

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан түүний хэлснийг хүлээн зөвшөөрч, 14 хүртэлх насны хүүхэд жирэмсэлсэн тохиолдол 2024 онд 144 удаа гарч хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэн гэлээ.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна