"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3

Хурал болох газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржийн төв байрны 1 давхарт байрлах хурлын танхимд

Хурал болох өдөр, цаг: 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт

Хурал болох хэлбэр: хосолсон (танхим болон зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигдийн хурлын дэг;

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хөтөлбөр;

  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулга;

  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл

  6. Шаардлагатай бусад материал.

Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (www.mse.mn) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3;

  • Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгөх боломжтой ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 06 дугаар сарын 30–ны өдрийн 17:30 цаг байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна