Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамны сайдд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Хотын даргаар томилогдсон Б.Пүрэвдагватай хамтарч ажиллахад надад асуудал байхгүй. Ялангуяа манай барилгын салбар заавал энэ хот гэх том айлтайгаа нийлж ажиллаж байж Улаанбаатар хотод байгаа орон сууцжуулалт, хот төлөвлөлт, олон тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдэж чадна.
Б.Пүрэвдагватай олон жилийн өмнөх улс төрийн хүрээний танилууд, Баянзүрх дүүргээс миний удирдлага дор нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан. Тиймээс манай салбарын ажил гайгүй сайхан явчих байх гэж бодож байна. Их баяртай байна.
-Та нийслэлийн намын хорооны даргад нэр дэвших үү?
-Нийслэлийн дарга ч бай юу ч бай манай нам дүрэм журмаараа ардчилсан нээлттэй зарчмаар явдаг. Өчигдөр ганц нэг төлөөлөгч нар буруу зөрүү зүйл ярьж л байна. Бусад намуудыг бодоход манай нам өнөөдөр тодорхой хэмжээнд үе солигдоод шинэчлэгдээд явж чаддаг. Тиймээс Нийслэлийн намын хороон даргад хэн ч нэр дэвшиж болно. Би энэ албан тушаалд ажиллахад надад туршлага дутаад байх зүйл байхгүй. Ажиллаж болно.
-Зэс-Эрдэнийн хувь компанийн хохирогчид олон сар ордны гадна жагсаж байна. Тантай уулзах гээд жагсаад байна гэж ойлгосон?
-Би тэдэнтэй уулзсан. Зэс-Эрдэнийн хувь компанийн хохирогчидтой уулзаад ямар шаардлага тавьж байгааг нь ойлгоогүй. Шаардлагыг нь авъя гэхээр шаардлага нь байхүй. Улс төрийн өнгө аястай 70 гаруй хоног жагсаж байна. Надтай хамааралтай зүйл байвал би хариуль өгч болж байна. Гэтэл тийм зүйл байхгүй байна.
-Таны дүүгийн нэр холбогдсон асуудал шүү дээ. Сүүлд жагсагчдаас зугтааж байгаа дүр зураг харагдсан?
-Би энэ талаар дүүтэйгээ уулзаж мэдээлэл авсан. Тэр жагсагч нартай уулзаж ямар шаардлага тавьж байгааг нь сонсъё гэж гарсан юм билээ. Харамсалтай нь манай дүүгийн үгийг сонсолгүйгээр 30 40 хүн дайрсан байсан. Тийм болохоор явсан гэж байна лээ.
Намайг АТГ-д өгсөн гэж байсан. Гэхдээ яг ямар асуудлаар өгснийг нь би ч мэдэхгүй тэд ч мэдэхгүй байна. Намайг АТГ-аас дуудаж шалгасан зүйл байхгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.47
Arai niisleliin namiin onto ih hural huralduulahgui yum baigaa biz dee
Хариулах202.9.46.116
Ичих нүүргүй хүүрнүүд
Хариулах