Ш.Бямбасүрэн: Засгийн газар орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх өөр арга замыг судлах ёстой

Х.Есү
1 цаг 26 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Тэрбээр, “НӨАТ гэдэг бол үндсэндээ татвар гэхээсээ илүү бүртгэлийн систем. Гэтэл яг өнөөдөр төсөв дээр бодитой жин дарж байгаа нь НӨАТ болчхоод байгаа юм. Мөн дээрээс нь ААН-үүдэд хамгийн том дарамт болж байгаа. Засгийн газар иргэдийн амьдралыг дээшлүүлэх, төсвийн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга бодохгүй бол иргэдийн амьдрал туйлдаж, ААН-үүд хаалгаа барьж байна.

Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх өөр арга замыг манай Засгийн газар судлах ёстой. Жишээлбэл бизнесийн орчин сайжраад ирэхээр бусад татварын орлогууд нэмэгдэнэ гэдгийг бодитоор тооцоо судалгаа хийж үзсэн юм уу үгүй юм уу. Үүнийг бодитоор тооцоод үзэх хэрэгтэй.

Бид зөвхөн сангийн яамны өгсөн хэдэн тоог хараад суухад хүндрэлтэй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдэж байгаа. Гэтэл эсэргээрээ чөлөөлөх, буцаан олгох талын зүйл дээр маш хойрго хандаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна