Чингис хаан ОУ-ын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх байгуулагуудтай хамтарсан зөвлөгөөн хийлээ

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Тээврийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх хяналтын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд дахь гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газрын эрх бүхий албан тушаалтан нартай хамтарсан зөвлөгөөнийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. 

Энэхүү зөвлөгөөн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн ажил, арга хэмжээг  тодорхойлох, шийдвэрлэх, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах зорилготой юм.


Зөвлөгөөний үеэр Тээврийн прокурорын газраас 2025 он, 2026 оны байдлаар Чингис хаан олон улсын нисэх буудалд үйлдэгдсэн зөрчлийн тоо мэдээ, шийдвэрлэлт, эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргаж буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудал болон Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл хөтлөлтийн талаар”, “Зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарах асуудал-Олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалт хийж, Эрх бүхий байгууллагуудаас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар” тус тус мэдээлэл хийж, гарц шийдлийн талаар харилцан санал солилцлоо. 

Цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төр, нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үр нөлөөтэй болно гэж оролцогчид дүгнэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна