Нийслэлийн засаг даргаар Б.Пүрэвдагва томилогдсонтой холбоотойгоор хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хотын дарга тансаглал, ямбархал багатай байхад иргэд дуртай байдаг шүү. Өөрийгөө тэр зүйлээс хол байлгаарай гэж зөвлөмөөр байна. Мэдээж их ажил хүлээгдэж байгаа. Хариуцлагаа ойлгож ухаарч байгаа гэж бодож байна.
2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан хотын эрх мэдлийг авсныхаа дараа бидний хийж байсан бүх ажлыг хорсолтой юм шиг зогсоосон. Харин Х.Нямбаатар гарч ирээд зогсчихсон байсан метро, дахин төлөвлөлт, BRT зэрэг олон төслийг урагшлуулсан, эрчимжүүлсэн. Гэхдээ маш их хичээл зүтгэл байгаа нь үнэн боловч хот байгуулалтын асуудал дээр мэдлэг муутай хариуцлагагүй хандсан гэдгийг хэлдэг.
Жишээ нь Сэлбэ дэд төв бол Улаанбаатарыг гамшгийн бүс болгоно. Учир нь нам давхрын орон сууцны бүс байсан юм. Х.Нямбаатарыг огцруулсан асуудал дээр маш ноцтой зүйл харагдсан. Улаанбаатарчуудын өөрөө өөрийгөө удирдах ёс байхгүй болсон. Одоо Нийслэлийн засаг даргыг Улаанбаатарын ард иргэд сонгохоо больсон гэсэн үг. Нутгийн өөрөө удирдах ёсыг устгаад хаячихсан. Энэ нь 2022 онд батлагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Ерөнхий сайдад хотын даргыг огцруулах эрхийг нь өгчихсөн. Уг нь энэ чинь НИТХ-ын онцгой бүрэн эрх шүү дээ. Ерөнхий сайд хотын даргыг томилдог, хэн удирдахыг шийднэ гэсэн үг. Улаанбаатар хотын бүх асуудлыг Б.Пүрэвдагва биш Н.Учрал хариуцна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Наадхитай чинь еөрнхий утгаар нь санал нийлнэ. Ерөнхий сайд үеэлтэй, Төсвийн хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулж байгаад хязгааргүй их эрхийг өөр дээрээ авч, улс дотор улс байгуулчихсан хүн юм хийхгүй гээд яах юм? Нийслэлийн төсвийг хар! Татвар, төлбөр нэмэх, ямар ч хяналтгүй хүссэн хэмжээгээрээ бонд гаргах эрхтэй, НИТХ-аа атгандаа оруулчихсан НЗД мега төсөл хэрэгжүүлэхгүй гээд яах юм? Гагцхүү зарцуулсан хөрөнгө, бүтээн байгуулалт нэртэй ажлуудын чинь үнэ өртөг хэр дүйж байгаа вээ??? гэдгийг л иргэд асуугаад байгаа юм. 1 хүнд хязгааргүй их эрх мэдэл өгөөд, нийслэлийн иргэдийг хүртэл гөлөөг ч гэж тоохгүй болтол нь томруулчихсан, тэгээд хууль, журам зөрчиж хүссэнээ хийж, дураараа туйлдаг ЗД-тай байх нь эрсдэлтэй гэж нийслэлчүүд үзсэн. Ядаж хийж байгаа бүтээн байгуулалт нь дотоодын ААН-үүдийг дэмжсэн, ажлын байр бий болгож, нийслэлийн татварыг нэмэх эх үүсвэр болж байгаа бол яаая гэхэв.. Нуль хужаа компаниудад өгчихсөн. Энэний цаана ямар мөнгө угаалт, ямар бохир бодлого явж байгааг бид мэдэхгүй ш дээ. Цорын ганц ундны усны эх үүсвэр Туул голоо ширгээгээд, эцэст нь уух усгүй, амьсгалах агааргүй, хужаа нарын гарт орох уу тэгээд? Үндэсний аюулгүй байдал хаана нь байна Улсын баатар аа???? Улсын баатар цолыг улсынхаа төлөө амиа зориулсан хүмүүст өгдөг сайхан цаг бидэнд байв шүү..ккк
Хариулах