УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Намайг ажлаа аваад орон нутагт ажиллаж байхад зарим аймагт гал унтраах машин байхгүй, эсвэл шаттай машин байхгүй байхад 9-10 давхар байшин бариад явж байдаг. Өндөржилтийн хязгаарыг яагаад хийдэг вэ гэхээр тэр өндөрт хүрэх тоног төхөөрөмж байна уу үгүй гэдгээс хамаарч орон сууцны зөвшөөрөл өгдөг болмоор байна. Төлөвлөлтөө зөв хийдэг болмоор байна гэсэн үг.
Байшин барьж байгаа этгээд өөрөө галын аюулгүй байдлыг сахих, гал унтраах орчин үеийн системийг хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь аюулгүй байдал гэдэг маань иргэн бүрийн эрх үүрэг хариуцлага шүү дээ.
Онцгой байдлын тоног төхөөрөмжийн дутагдал, осол гал гарч буй нь олон хүний хариуцлагагүйн үр нөлөө. Сайд нь афоризм л ярьж, гоё постер гаргаж байхаар ажлаа хиймээр байна.
-ХХОАТ-ыг бууруулах асуудал яригдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
- ХХОАТ заавалчгүй шатлалтай байх ёстой. Бүгдийг нь нэг хувь болгочихоор ААН-үүд бизнес эрхлэх сонирхол багасдаг. Тэдэн төгрөг хүртэлх орлого нь 1 хувь, түүнээс дээш бол тэдэн хувь гээд уялдуулж явах хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна