Ц.Мөнхбат: Манай улсын 2,1 сая иргэн 13,34 их наядын хэрэглээний зээлтэй байна

Б.Дашмаа
2 цаг 26 минутын өмнө

Ардчилсан намын бүлгийн 4/11 мэдээлийн цагаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай хуулийн төслийг хөндөж ярилаа. 

Тэрбээр "Эрх баригч МАН сонгууль болгоноор "Татвар багасгана, цалин нэмнэ" гэж гарч ирдэг ч тийм зүйл болдоггүй. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй бол зарим нэг татварыг бууруулах ёстой гэсэн үзэл бодолтой байна. Манай улсын 2,1 сая иргэн 13,34 их наядын хэрэглээний зээлтэй байна. Тийм учраас бид бүхэн ХХОАТ-ыг нэг хувь болгох талаар ярьсан.

Өрхийн орлоготой шууд хамааралтай байгаа татварыг бууруулж есөн хувийг буцаах ёстой гэдэг хуулийн төсөл санаачилсан. Эрх барьж байгаа МАН энэ хуулийг бүлгээрээ дэмжихгүй байгаа гэж сонссон. Гэвч бид юу хийвэл ард иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах вэ гэдэг талаас бодох хэрэгтэй" гэлээ. 

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Нийт ХХОАТ-ын 80 хувийг нэг сая хөдөлмөр хийж байгаа хүмүүс төлж байна. Энэ хуулийг хэрэгжүүлбэл ЖДҮ эрхлэгчдийн ачааг нуруун дээрээс авч байгаа гэсэн үг юм. ЖДҮ эрхлэгчид ажлын байрыг бий болгодог болохоос тендэрчин хүмүүс ажлын байрыг бий болгодоггүй. Иймээс энэ хуулийг бид бүхэн санаачилж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна