УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүн 2026.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/-ийг хэлэлцэж байна.
А.Ариунзаяа гишүүн энэ үеэр “Хүүхдийн төлөө сангийн орлого, зарлагын талаар би асуулга тавьж байсан юм аа. 29 тэрбум төгрөгийн орлоготой. Гэтэл энэ мөнгө яг хүүхдэдээ, авъяасыг нь нээх чиглэлд зарцуулагдаж чадаж байна уу. Хүүхдийн Найрамдал зуслангийн засвар гэнэ. Намайг сайдаар ажиллаж байхад төсвөөс мөнгө тавьж байсан, Засгийн газрын нөөцөөс бас мөнгө авсан. Одоо Хүүхдийн төлөө фондоос бас хоёр тэрбум. Энэ арай юу. Шалгах ёстой байх аа даа. Ер нь, сайн цэгцлэхгүй бол Хүүхдийн төлөө фондын мөнгө гарын салаагаар урсаад хүүхдэдээ хүрч чадахгүй байгаа юм биш үү” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна