Онцгой байдлын удирдлагуудад өгсөн "Онцгой анхааруулга"

Б.Дашмаа
12 цаг 31 минутын өмнө

Гурван настай бяцхан охин хариуцлагагүй уул уурхайн балгаар амь нас эрсдэлтэй байдалд ороод хоёр хонолоо. 

Хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж, "Охин амьд амьд байгаасай" гэж залбирсаар байгаа ч одоогоор нааштай мэдээлэл алга байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногийг таглаж, битүүлээгүйгээс 30 гаруй метрийн гүнд унасан охин ямар нөхцөлд байгааг албаныхан ч тодорхой хэлж чадахгүй хэвээр.

Уурхайн хойно байрлах гэрт охин ээж аавтайгаа байсан байна. Охины аав, ээж уурхайд ажилладаг мэргэжилтнүүд аж. Тухайн үед охиныг харахаар эмээ нь орон нутгаас ирж явсан аж. 

Одоогоор охиныг аврах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчдаас гадна уурхайн ажилтнууд  ажиллаж байна. Гэсэн ч шаардлагатай техник тоног төхөөрөмж байхгүй, аврагчид улаан гараараа тулж буйг нийтээрээ харж байна. 

Тухайлбал, охины үеэл эгч "Онцгой байдлын алба хаагчид метрлэх метр ч үгүй ирсэн. Онцгой байдлын алба хаагчид чадах бүхнээ хийж, сайн ажиллаж байгаа. Гэвч төр засгийн зүгээс шаардлагатай багаж, техник хэрэгслээр хангалттай хангагдаагүй учраас хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна" гэдгийг хэлсэн.

Онцгой үед онцгой байдлынхан гал ус, элдэв гамшиг, осол аваарьтай тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байхгүй байгаа нь том дохио болсоор байгаа нь бодит үнэн. 

Гэтэл төрд гарсан дарга нар хурал хуй, төсөл, тэмцээн зэрэгт үргүй зардал гаргасаар байх атлаа энэ салбарыг хаячихсан.

Үүний хамгийн ноцтой үр дагавруудын нэг нь энэ удаагийн тохиолдол болж байна. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.133
    9 цагийн өмнө

    Хадсан өвсийг улсын нууцад оруулсан газардаа. Хэдэн дарга нар, бөхчүүд үүгээр наргиж бгаа. Соц-ийн үед ч улсын нууцад оруулдаггүй бсан

    Хариулах