ЦЕГ: ​Бусдын малыг балмадаар хөнөөсөн эмэгтэйн асуудлыг Аймгийн цагдаагаас тодруулахад нэг ишиг, нэг хурга үхсэн мэдээлэлтэй байна

Zuv.mn
1 цаг 27 минутын өмнө

Бусдын малыг балмадаар хөнөөсөн эмэгтэй хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 

Цагдаагийн байгууллага "Цахим орчинд 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “…талбай руу малаа шахаад болохгүй байна, та бусдын эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хохино” гэх агуулгатай машинаар бог мал хөөж байгаа бичлэг нийтлэгдсэн.

Дээрх асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад нэг ишиг, нэг хурга үхсэн мэдээлэлтэй байна.

Асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаан үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна