УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр шөнийн цэнгээний газарт маргалдаж, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэг гарсан байдаг.
Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Би биеэ хамгаалж үйлдэл хийсэн. Миний хэргийг улс төрийн зорилгоор дэвэргэж байна.
Би ганцаараа сууж байсан. Хэдэн залуучууд ирээд гар бариад мэндэлсэн, бид хэсэг ярилцсан. Сүүл рүүгээ над руу дайрч давшилж эхэлсэн. Өөдөөс хундагатай архиа шидээд, цохиод авсан. Цохиулаад манарчихсан сууж байсан. Гэтэл хажууд ирээд мөргөсөн. "Та нар арай ингэж хэтэрч болохгүй" гэтэл үүдэнд намайг дахиад 3-4 удаа цохисон.Би биеэ хамгаалсныхаа төлөө яллагдагчаар татагдсан. Магадгүй үргэлжлүүлж зодуулах ёстой байсан юм шиг байна. Надад улс төрийн дарамт шахалт их байгаа" хэмээж байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна