“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосянтай уулзлаа. Уулзалтаар баялгийн сангийн удирдлага, ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.
Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдлийг хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан санхүүгийн институт болгон өргөжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ОУВС-аас улс орнуудад хэрэгжүүлдэг техникийн туслалцааны хүрээнд баялгийн сангийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна