Централ боулингийн клубын нэг жилийн ойд зориулсан анхны боулингийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

Централ боулингийн клубын нэг жилийн ойд зориулсан анхны боулингийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2026 оны 5-р сарын 31-нд KING Bowling Center-д Централ клубын ойд зориулсан боулингийн тэмцээн болж, нийт 105 мэргэжлийн болон сонирхогч тамирчид ур чадвар, сэтгэл зүй, тогтвортой байдлаа сорин өрсөлдлөө.

No description available.

 Тэмцээний онцлог
Оролцогчдыг А, В, С хэсэгт хуваан өрсөлдүүлсэн нь тоглогч бүрт өөрийн хэсэгтээ түрүүлэх боломжийг олгосон онцлогтой байв.
Хуваарилалт нь Миксэд лигийн 2, 3, 4-р сарын оноо дээр үндэслэсэн бөгөөд уг лигийн оноогүй тамирчдын хувьд КУАШТ-2026 болон бусад тэмцээний оноог харгалзан тооцсон байна.
Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ангилалгүйгээр явагдсан бөгөөд эмэгтэй тамирчдад нэмэлт 8 оноо олгосон нь өрсөлдөөнийг илүү шударга, тэгш болголоо.
Замын тосолгоог 35 ft буюу богино тос тогтоосон нь тамирчдын ур чадвар, мэдрэмжийг сорьсон чухал сорил болсон юм.

Үр дүн
А хэсэг:
I- Б. Мягмарцэнд
II- Х. Цацрал
III-Т. Түмэнжаргал
Шилдэг тоглогч: Т. Түмэнжаргал

В хэсэг:
I- Ц. Лхасүрэн
II- Э. Батсайхан
III-Э. Отгонбаяр
Шилдэг тоглогч: Э. Батсайхан

С хэсэг:
I- Э. Харцага
II-Б. Ариунтуяа
III-С. Хишигтуяа
Шилдэг тоглогч: Э. Харцага

Мөн Централ клубын тамирчин А. Гэрэлтуяа боулингийн спортын дээд амжилт болох 300 оноог 2026 оны 4-р сарын 28-нд KING Bowling Center-д бэлтгэл хийх үеэрээ авсан билээ.

Central Bowling Club, RE/MAX Bowling Club, UBM Bowling Club гэсэн гурван клубын тамирчдаас “Хамгийн түрүүнд 300 оноо авсан 1 тамирчинд клуб тус бүрээс 1 сая төгрөгийн шагнал олгоно” гэсэн хоорондын тохиролцооны дагуу түүнд нийт 3 сая төгрөгийн урамшуулал болон цомыг Central bowling club-ын гүйцэтгэх захирал Б. Мөнхгэрэл, RE/MAX bowling club-ын үүсгэн байгуулагч Б. Батмөнх, UBM bowling club-ын ерөнхийлөгч С. Сумъяабаатар нар гардуулсан юм. Түүнчлэн энэхүү амжилтыг мялаан 300 Club-ын ерөнхийлөгч Г. Магнай нэмэлтээр 1 сая төгрөгийн шагнал гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болов.

Централ боулингийн клуб энэхүү тэмцээнээр зөвхөн клубын ойг тэмдэглээд зогсохгүй, боулингийн спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг ахиулах, клубуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүллээ.

Централ клубын хамт олны нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон нийт тамирчид, боулингийн спортын албан ёсны анхны шүүгч Анхбаяр, арын албанд ажилласан KING Bowling Center-ийн техникчид, ажилчид, шууд дамжуулалтын багийнхан, тэмцээний тайлбар хийсэн спортын мастер С. Баярхүү, спортын гэрэл зурагчин Э. Харцага нартаа талархал илэрхийлье.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна