Орон сууц, тээврийн хэрэгслийн “Хуурамч сугалаа” зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж тогтоожээ.
Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож, орон сууц тээврийн хэрэгсэл, гар утас бэлэн мөнгөн зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг.
Тодруулбал, нэр бүхий пэйж хуудсаар дамжуулан иргэн А нарын этгээд нь урьдаас зураг дүрс бичлэгийг нь авч бэлтгэсэн бусдын эзэмшлийн нэг орон сууц, дөрвөн тээврийн хэрэгслийг зохиомол байдлаар цахим орчинд хонжворт сугалаа зохион байгуулж, сугалаанд оролцсон нийт 28500 иргэнийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна