Нэвтрүүлэгч Д.Одзаяа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникт Dr.Oral Mongolia брэндийн хамтаар зөөврийн шүдний аппарат хандивлажээ

Zuv.mn
1 цаг 24 минутын өмнө

Нэвтрүүлэгч Д.Одзаяа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникт Dr.Oral Mongolia брэндийн хамтаар зөөврийн шүдний аппарат хандивлажээ.

2026 оны судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 15647 хүүхэд байгаагаас 3000 гаруй нь байнгын асаргаанд байдаг. Эдгээр хүүхдийн 70-80 хувийнх нь шүд өвчилж бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлөх нь их байдаг байна. 

Тэгвэл энэ аппаратны тусламжтай төлөвлөгөөт унтуулагатай мэс ажилбаруудыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай, хэвтрийн гээд жилд дунджаар 1000 гаруй хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдлээ.

Хөтлөгч Одзаяагийн хувьд жил бүр улсын төрөх эмнэлгүүдэд эх, хүүхдэд зориулсан өрөөнүүдийг олноор тохижуулж, нийгмийн хариуцлагын ажилд идэвхтэй оролцдог үлгэр жишээ инфлүүнсерийн нэг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна