Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ямар хууль хэлэлцэхийг чат бичиж шийддэг

Т.Отгонсувд
1 цаг 50 минутын өмнө

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-аар хэлэлцэх хуулийн дарааллыг үзэмжээр шийдэгдэж байгааг зарим УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс шүүмжилж буй. 

Уг асуудлаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа. 

Тэрбээр "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яг зөвлөлдмөөр байгаа асуудал дээрээ л хуралддаг. Би үүнийг их хатуу шүүмжилдэг. Би УИХ-ын танхимаас хүртэл хэлж байсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж viber групп чатандаа л хуралддаг. Үүнийгээ хурал гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Зөвлөл хурадсаны дараа нэг сайд нь ийм хууль хэлэлцье гээд чатандаа бичээд тэрийг нь санал өгөх эрхтэй гишүүд нь дэмжье гэж бичээд л шийдчихдэг. Ер нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ямар хууль хэлэлцэхийг чат бичиж шийддэг" гэв. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна